СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хил гарсан тул Хөвсгөл нуур дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Хөвсгөл нуурын мөсний зузаан өмнөх жилээс нимгэн хөлдсөн тул далай дээгүүр зорчихыг хориглож байгаа талаар Ханх сумын Онцгой байдлын газар ард, иргэдэд анхааруулав.

Ханх сумын Эрэн хайх, аврах бүлгийн Бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахлах дэслэгч С.Сүлд-Эрдэнээр ахлуулсан алба хаагчид Ханх сумын төв болон Хирвэсийн үзүүр, 13 овоо гэсэн газруудад орохыг хориглох тэмдэг тэмдэглэгээ байршуулж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажилласан байна.

Ажиглалт, хяналт, хэмжилтээр Хирвэсийн үзүүр болон 13 овооны ойролцоо газруудад цагаан хил гарсан. Энэ жил өмнөх жилүүдээс мөсний зузаан нимгэн байгаа тул далай дээгүүр зорчихгүй байхыг  Онцгой байдлын газраас ийнхүү анхааруулж, хориглох тэмдэг, тэмдэглэгээ байршуулаад байгаа талаар мэдээлсэн байна.

Ц.БАЯР

Эх сурвалж: zms.mn 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.