Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар нар Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллажээ.
Засгийн газраас 2025 оныг "Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”болгон зарласан. Энэ хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх Шуурхай штаб байгуулсан. Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, Туулын хурдны замын ажлыг эрчимжүүлэхээр болжээ.
Туулын хурдны замын тендерийг энэ сард зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ. Түүнчлэн хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрх гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх юм.
Туулын хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотыг тойрон гарах тасралтгүй хөдөлгөөн бий болж, түгжрэл буурна. Азийн авто сүлжээний хөгжлийг дэмжинэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.