УИХ-ын гишүүн бүрэн эрх нь дууссанаас хойш ажил хийгээгүй бол жилийн хугацаанд 46 сая төгрөгийн тэтгэмж авна.
Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024.05.16-нд баталжээ.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын Хяналт, шалгалтын тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлж, батлуулсан байна.
41 дүгээр зүйл.Гишүүний бүрэн эрхийн баталгаа
41.9.Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно.
Энэ хуулийг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэхүү хуулийн зохицуулалт нь өмнөх парламентын гишүүдэд үйлчлэхгүй ч шинээр бүрдсэн өнөөгийн 126 гишүүнтэй парламентын бүрэн эрхийн хугацаа 2028 онд дуусгавар болоход үйлчлэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
энэ одоо давуу эрхүү
ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛСАН ГЭЖ. НАСААРАА ИДЭХ ЗҮЙЛ ХУЛГАЙ ХИЙЧИХЭЭД. ТЭГВЭЛ БҮР НАСААР НЬ ТЭТГЭЭЧ. ҮР ХҮҮХДҮҮД НЬ ЗАЛГАМЖЛААД БАЙГАА БИЗ ДЭЭ, ТЭРТЭЭ ТЭРГҮЙ. АРД ТҮМЭН АЖИЛ ОЛОХГҮЙ МАХАА ИДЭЖ БАЙНА. ЯМАР СОЛИОТОЙ НЬ ИЙМ ХУУЛЬ ГАРГАДАГ БАЙНА? ҮНДСЭН ХУУЛИЙНШУДРАГА ЁС, ЭХ ТЭГШ БАЙХ АГУУЛГЫГ БҮДҮҮЛГЭЭР ГУЙВУУЛЖ, ЗӨРЧИЖ БАЙНА.
Юун өлөн юм бэ ? 4. 5 тэрбумаар нь идэж уугаад цаана нь 0.0001 % байсан ч идэж ууж ханахгүй нээ