Сурагчдын амралт эхэлснээс хойш хугацаанд хүүхдүүд ахуйн нөхцөлд бэртэж гэмтэх, амь нас, эрүүл мэндээр хохирсон гэх дуудлага мэдээлэл нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Тухайлбал, 2024 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймагт байрлах орон сууцанд гал гарсны улмаас бага насны хүүхэд угаартаж, нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад, урьдчилсан байдлаар орон сууцны гал тогооны өрөөнд гал гарч, 9 сартай хүүхэд нас барж, 5-12 насны хоёр хүүхэд угаартсан нөхцөл байдал тогтоогджээ.
Дээрх хэргийг Хэнтийн аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.