СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-01-05

Дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлнэ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Нэмэгдсэн өртгийн албан татвар/НӨАТ/-ын 2024 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа энэ сарын 8-ны 23:59 цагт хаагдана. Иймд тус өдөрт багтаж баримтаа системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авах боломжтой.

Иргэдийн хувьд 2024 оны 10-12  сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх шаардлагатай юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой юм.

Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгодог.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.