СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ойролцоо гарсан галыг бүрэн унтраасан гэлээ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 хоногийн өмнө

Дорноговьд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэрт гал гарч, хоёр оффис, нэг агуулах, хоёр автомашин шатсан талаарх мэдээлэл гарсан.

Уг мэдээлэлтэй холблгдуулан “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-аас тайлбар хийжээ.

Уг тайлбарт, Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайн хашаанаас 500 метрийн зайд байрладаг БНЭУ-ын компанийн кемпийн гадна орших зөөврийн оффис (portable cabin), агуулахад 2024 оны 01 сарын 02-ны 23:00 цаг орчимд гал гарсан бөгөөд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги газар дээр нь шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраасан.

Гал гарсан хэсэг нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайгаас хол байрлах бөгөөд үйлдвэрийн барилга байгууламжууд галд огт өртөөгүй, хүний амь нас эрсдээгүй, гэмтэж бэртээгүй бөгөөд галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна гэжээ. 


“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.