Өнгөрч буй 2024 онд Хятад улс Гуандун мужид далай дамнасан хоёр том гүүр барьж ашиглалтад оруулжээ.
Тодруулбал, Шэньжэнь-Жуншань чиглэлийн 24 км урт авто замын гүүр болон 31 км урт Хуанмаохай тэнгисийн гарцыг 2024 оны 6, 12 дугаар саруудад нээсэн юм.
Мөн Балинг голыг дамнуулан барьсан 370 метрийн өндөрт орших 2.2 км урт гүүр нь Шанхай хотыг Юньнань мужийн Руйли хоттой холбосон хурдны замын чухал бүтээн байгуулалт болжээ.
Ингэснээр далай дамнасан дэлхийн шилдэг 10 гүүрний 9 нь Хятадад бүтээгдээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.