СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-04

Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулалтад урьж байна

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 хоногийн өмнө

Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа дүүргийн Цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 06-аас 02 дугаар сарын 07-ны өдрийн 18:00 цагт багтааж хүлээлгэн өгнө. 

Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдэд тавигдах шаардлага:

Улаанбаатар хотын харьяа байх /түр оршин суух бүртгэлтэй байх/

Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/
168 см-ээс дээш өндөртэй
Биеийн зөв хөгжилтэй
Цэргийн алба хаасан бол давуу тал болно.
Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. /гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй/
Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх

Бүрдүүлэх материал:

Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
Ял шийтгэлийн лавлагаа
Төрийн албан хаагчийн анкет
Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
Иргэний цахим үнэмлэхний хуулбар, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбар
Хорооны засаг даргын тодорхойлолт
Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт
Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
Зураг 4*6 хэмжээтэй 3 ширхэг, 2*3 хэмжээтэй зураг 3 ширхэг байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.