Увс-Улаанбаатар-Увс чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Ач буян трэвел” компани энэ сарын 1-нээс эхлэн хот хооронд VIP буюу хагас унтлагын автобусаар үйлчилгээ үзүүлж эхэлжээ.
Нэг удаадаа 28 хүн тээвэрлэх зориулалттай тус автобус нь долоо хоногийн лхагва, баасан гаргийн 15:00 цагт хоёр талаасаа зэрэг хөдөлнө. Зорчигч нэг талдаа 161 мянган төгрөгийн тасалбараар үйлчлүүлэх бөгөөд хөл амраагчтай суудалд тухалж, хүссэнээрээ цай, кофе үнэгүй уухаас гадна, сүлжээ хамаарахгүй өндөр хурдны интернэтийн үйлчилгээг авах боломжтой байна.
Увс аймаг нь Улаанбаатар хотоос 1350 км зайтай ба нийтийн тээврийн автобусууд ойролцоогоор 24 цаг явж зорьсон газраа хүрдэг аж.
Үүнээс гадна улсын урд хилийн чиглэл буюу ХХ14 дугаартай “Улаанбаатар хот – Өмнөговь аймгийн Даланзадгад сум” чиглэлийн үйлчилгээг орон нутаг талаас Өмнөговь аймгийн автотээврийн төвийн байрнаас эх авалттайгаар тасалбар бичилт хийгдэж, тээвэрлэлт гүйцэтгэж байсан бөгөөд уг үйлчилгээг иргэн танд ойртуулан 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Даланзадгад зорчигч тээвэр ОНӨААТҮГ-ын байр руу /Хуучин Номин худалдааны төвийн хажуу тал/ нүүлгэн шилжүүллээ.
Зорчих давтамжийг нэмэгдүүлэн өдөр бүр 08:00 цагаас тээвэрлэлт гүйцэтгэхээр боллоо. Энэхүү тээвэрлэлтийн зай
575 км бөгөөд тасалбарын үнэ том хүн: 43100/ Хүүхэд: 21550 байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайхан мэдээ байна! Алтан шар зам нь өлзийтэй байг ээ!