2015 онд батлагдсан Монгол хэлний тухай хуулийн дагуу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан хөтөлж эхлээд байна. Иймд компьютерт монгол бичгийн гар суулгах дарааллыг танд хүргэж байна.
1.Language preference -Хэлний тохиргоо. Хэл солих үсэгт дарахад шууд орно.
2. Add language - Хэл нэмэх
3. Traditional Mongolian standard - Хоёр гарч ирнэ. Аль нь ч болно.
4. Хэрэглээний бүх программаа хаана. Ворд, эксэл, поверпойнт зэргийг хэрэглэж байгаа бол түр хаана.
5. Үндсэн гар суусан бол Page Layout - Хуудасны тохиргоо руу орно.
6. Text direction - Бичвэрийн чиглэл рүү орно.
7. Гар идэвхтэй болсон бол Vertical for Mongolian Монгол хэлний босоо чиглэл гэснийг сонгоно.
8. On screen keyboard - Дэлгэц дээр гарын байрлалыг харах товч дараад хаана ямар үсэг байгааг нэг бүрчлэн дарж үзнэ. Шифттэй хослуулж бас үзээрэй.
9. Зарим үсгийн товчлол шифт товчтой хамт дарагдана.
10. Тийн ялгалын нөхцөл гаргахад кирилл е үсэг товч дээр эхэлж дараад ийн, ун, ду гэх мэтээ бичнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.