СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-02

С.Батсайхан: Халиа үүсэж, аж ахуйн нэгж рүү хөрсний ус орохоос сэргийлэн ажиллаж байна

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 хоногийн өмнө

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Дэнжийн 1000-ын III сувагт халиа тошин үүссэнтэй холбоотойгоор айл өрх, аж ахуйн нэгж рүү хөрсний ус орохоос сэргийлэн ажиллаж байна. Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан дараах мэдээллийг өглөө.

Ерөнхий инженер С.Батсайхан:

-Геодези, Усны барилга байгууламжийн газраас Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Дэнжийн мянгын III сувагт халиа тошин үүссэнтэй холбоотойгоор айл өрх, аж ахуйн нэгж рүү хөрсний ус орохоос сэргийлэн ажиллаж байна.

Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар халиа тошин үүссэн гурван байршилд шуурхай бригад ажиллаж, байнгын ундаргатай булаг, хөрсний ус ихээр гарсан 11 байршилд байнгын үзлэг шалгалт хийж, мөсний түвшин тогтоох хэмжээ авч ажиллаж байна. Гуравдугаар сард халиа тош их байхаар нөхцөл байдал харагдаж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.