Өмнөд Солонгосын “Муан” олон улсын нисэх онгоцны буудалд осолдсон онгоцны ослоор амь үрэгдэгсдийг оршуулах, салах ёс гүйцэтгэх ажил үргэлжилж байна.
Нас барсан иргэдийн ар гэрийнхэн ослын газарт очиж, эмгэнэл илэрхийлж, салах ёс гүйцэтгэжээ. Амиа алдсан иргэдийн гэр бүлийн гишүүд гэр талийгаачийнхаа хөргийг анхааралтай ширтэж, утлагын зуухнаас нэг алхам ч холдож чадахгүй эмгэнэн гашуудаж байгаа талаар БНСУ-ын Yonhap News сайт мэдээлэв.
Оршуулах ажилд очсон иргэн Ли Хан Хи "Хоёр хоногийн өмнө утлагын газар ирсэн ч дахиад л уйтгар гунигтай ирлээ. Энэ бол үнэхээр эмгэнэлтэй юм. Би сэтгэл их өвдөж байна" гэжээ.
Эх сурвалж: Yonhap News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гүн эмгэнэл илэрхийлж байна үнэхээр харамсалтай байна