Мэргэжлийн дартсын корпорацаас зохион байгуулж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдөх дөрвөн тамирчин тунан үлдлээ.
Урьд шөнө шөвгийн наймын тоглолтууд ширүүн өрсөлдөөнтэй явагдаж өндөрлөлөө. Онцлох тоглолтыг нэрлэвэл: Дэлхийн хошой аварга Петр Врайт 5:2 харьцаагаар Стефен Бантид, дэлхийн аварга Гервин Прайс 5:3 харьцаагаар Крис Добейд хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ.
Хагас шигшээд дэлхийн гурван удаагийн аварга Майкл Ван Гервенийг эс тооцвол тунан үлдсэн гурван Англи тамирчны хувьд өмнө дэлхийн аварга болж байгаагүй ч хэн хэн нь ДАШТ-ий шөвгийн найм, хагас шигшээ, шигшээ тоглолтод хүртэл өрсөлдөж үзсэн тамирчид юм.
Эдгээр дөрвөн тамирчныг нэрлэвэл:
- Дэлхийн гурван удаагийн аварга Нидерландын Майкл ван Гервен
- 2023, 2024 оны ДАШТ-ий шөвгийн наймд шалгарч байсан Английн Крис Добей
- 2024 оны ДАШТ-ий үзүүр түрүү Английн Лук Литтлер
- 2021 оны ДАШТ-ий хагас шигшээд шалгарч байсан Английн Стефен Банти нар тун үлдээд байна.