Хэнтий аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар баг, Хэрлэн голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг энэ сарын 1-ний өдрийн 16:45 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Х-гийн “Toyota Alphard” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг ажиллаж татан гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.