Сүүлийн үед манай улсын иргэд БНХАУ-ын агаарын тээврийн компаниар зорчих үедээ онгоцны бүхээгт цахилгаан тамхи татах тохиолдол нэлээдгүй гарч байгаатай холбогдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус сэрэмжлүүлгийг хүргүүлжээ.
Онгоцны бүхээгт тамхи болон цахилгаан тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын "Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль"-ийн холбогдох заалтын дагуу 10 000 хүртэлх юаниар торгох, 7-10 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг болно.
Иймд БНХАУ-д зорчих болон тус улсаар дамжин гадаад улс руу зорчиж байгаа Монгол Улсын иргэд БНХАУ-ын холбогдох хууль, журмыг хүндэтгэж аялахыг хүсье.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.