СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц ирэх сарын 6-наас бүрэн хүчин чадлаараа ажиллана

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 хоногийн өмнө

Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ.

Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт галын осол гарч, төвийн системд эрчим хүч нийлүүлэх ажил түр хугацаанд хойшлоод байсан юм. Тэгвэл энэ сарын 26-ны 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, өнөөдөр 15:00 цагт 40МВт эрчим хүч нийлүүллээ. Тус станц нэгдүгээр сарын 6-наас 150 МВт буюу бүрэн хүчин чадлаараа ажиллах юм. Ингэснээр 2024-2025 өвлийн оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалт хийхгүй байх боломж бүрдэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Бөөрөлжүүтийн станцийн цахилгааны үнэ өндөр гэж дуулдсан энэ үнийн зөрүүг хэн хариуцах вэ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.