СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-31

Батлан хамгаалах салбарын 2024 оны онцлох үйл явдал

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 хоногийн өмнө

БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ

-“Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т батлан хамгаалах чиглэлээр 10 ЗОРИЛТ-ын хүрээнд 52 АЖИЛ АРГА ХЭМЖЭЭ-г тусган Улсын Их Хурлаар батлууллаа.

-Монгол Улсын Их Хурлаар Зэвсэгт хүчний ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ, ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГАА, ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБА-тай холбоотой холбогдох хууль бодлогуудыг батлуулж, эрх зүйн цогц шинэчлэл хийлээ.

-Цэргийн алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах чиглэлээр олон жил хүлээгдсэн ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ-ийг 2025 оны 01 дүгээр сарын 1-нээс эхлэн 25 ХУВИАР олгохоор шийдвэрлүүлж чадлаа.

-Зэвсэгт хүчний “Алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-уудыг батлуулан АЛСЛАГДСАН БҮСИЙН НЭМЭГДЭЛ-ийг 2025 оны 1-р сараас эхлэн өгөхөөр тогтлоо.

-Батлан хамгаалах салбарын 2025 оны төсөвт УРСГАЛ ЗАРДЛЫГ 34 ХУВИАР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 4 ДАХИН нэмэгдүүллээ.

-ЭХ ОРНЫ ДУУДЛАГА болсон Хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын хөтөлбөрт БҮРЭН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, цэргийн алба хаах хугацаанд нь энгийн мэргэжил эзэмшүүлэх, тэдэнд “СУРАЛЦАХУЙН”, “АЖИЛЛАХУЙН”, “АМЬДРАХУЙН”, “НИЙГЭМШИХҮЙН” цогц чадамж олгох, АНГЛИ ХЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ЖОЛООНЫ СУРГАЛТ-ын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангалаа.

-“Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жил”-ийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

-“БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ” салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж, нэгтгэл ангиуд давуу талдаа түшиглэн бэхжих, олон улсын жишигт хүрсэн ЖИШИГ ЦЭРГИЙН АНГИУД БАЙГУУЛАХ эхлэл тавигдлаа.

-БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН гадаад харилцааг эрчимжүүлж, Вьетнам, Турк, Киргиз улстай батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн чиглэлээр харилцаагаа өргөжүүлж, Япон улстай "БАТЛАН ХАМГААЛАХЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН ТЕХНОЛОГИ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т гарын үсэг зурлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагчийн санаачилгаар “Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах” нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Хөвсгөл нуурын 33-171 метрийн гүнээс 11 нэгж автотехник, 50 орчим тонн шатахуун, тосолгооны материал, аюултай хог хаягдлыг гаргаж, Хөвсгөл нуурыг бохирдох эрсдэлээс хамгаалсан бол ТЭРБУМ МОД үндэсний хөтөлбөрийн хүрээнд Батлан Хамгаалах салбарын хэмжээнд 400 мянган мод тарьлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.