УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы шинэ жилийн мэндчилгээг хүргэе
Тэрбээр "Эх орон, эх дэлхийнхээ өнцөг булан бүрт аж төрөн суугаа Эрхэм хүндэт Монгол түмэндээ айлчлан ирж буй 2025 он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
2024 онд Монголын ард түмэн шинэ парламентаа байгуулж, 126 гишүүнтэй анхны УИХ үйл ажиллагаагаа эхлүүллээ. Хамтарсан Засгийн газраа байгуулж, хөгжлийн хөтөлбөрүүд гараанаас хөдөллөө.
Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг тэнцвэртэй байлгах “Бүсчилсэн хөгжлийн бодлого” бодитоор хэрэгжиж эхэллээ.
Үндэсний үржих баялаг болсон таван хошуу мал, нүүдлийн өв соёлоо хадгалан, хөдөөгийн малчдаа дэмжих Шинэ хоршоо” хөдөлгөөн амжилттай өрнөж, үндэстний оршин тогтнохын баталгаа болсон уламжлалт мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх үйл хэрэг идэвхжлээ.
Болзошгүй эрсдэл, гамшиг ослын өмнө улс орон ард түмнээ бэлэн байлгах, стандартыг амьдралын хэвшил, аюулгүй байдлын шалгуур болгох зорилгоо хэрэгжүүлэхэд та бид хамтдаа зүтгэлээ. Энэ бүхнийг хамтын хүч, үндэсний итгэл үнэмшил, тасралтгүй хичээл зүтгэлээрээ бүтээсэн Монголын ард түмнээрээ бахархаж байна.
Ирж буй 2025 онд Бүсчилсэн хөгжлийн бодлого нь аймаг, сум, баг, өрх бүрт хүрч, үр өгөөжөө бодитоор өгсөн жил байх болно.
Малчид хоршоолон нэгдэж, малын үржил шимийг сайжруулж, амьжиргаагаа дээшлүүлэн, хөдөөгийн сэргэлт бодит үр дүнд хүрнэ.
Монголчууд эрүүл, аюулгүй, чанартай хүнсээр хангагдаж, стандартыг амьдралдаа хэвшүүлсэн байх болно.
Шинэ хотуудыг бүтээн байгуулж, хот хөдөөгийн тэнцвэрийг ханган, чөлөөт бүсүүдийн хөгжлийг урагшлуулна. Монгол Улс хөгжлийн шинэ эрин үе рүү итгэл төгс урагшилж байна.
Та бүхэн минь урам зориг, эрч хүч, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байж, сайхан баярлаарай" гэлээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ain. Yu genee. Haha
Тог цахилгаангүй .утаа нүүрсээ шийдэж чадаагүй. арчаагүй хулгайчаар 30 гаран жил доромжлууллаадаа