СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөд Солонгосын цэргийн тагнуулынхныг Монголоос албадан буцаажээ

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 хоногийн өмнө

БНСУ-ын цэргийн тагнуулын ажилтнуудыг өнгөрсөн сарын сүүлчээр Монгол Улсаас баривчилж, эх оронд нь албадан буцаасан талаар тус улсын хэвлэлд мэдээлсэн нь олны анхааралд өртөв.

Өмнөд Солонгосын цэргийн тагнуулын хоёр албан тушаалтан Улаанбаатар дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамныхантай холбоо тогтоохоор Монголд ирээд байхад нь Монголын тагнуулын ажилтнууд саатуулсан гэх мэдээллийг БНСУ-ын “N news” цахим хуудсанд нийтэлжээ.

Мөн . Монголд жуулчлах визээр аялсан тагнуулын ажилтнуудыг ямар ч зорилгогүйгээр төрийн албан хаагчидтай байнга уулзаж буйг Монголын тагнуулынхан тогтоож, баривчилсан хэмээн мэдээлсэн байв.

Энэ талаар баттай эх сурвалжуудаас тодруулахад “Өнгөрсөн сарын сүүлчээр ийм явдал болсон нь үнэн. Онц чухал нууцтай холбоотой асуудал учраас энэ талаар ямар нэгэн зүйл ярьж болохгүй” гэсэн хариулт өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

Эд нар яах вэ илт оросын талд ажилдаг гаруудыг шалгаачээ

Зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

Одоо ЕС чинь Хятадын талд ажиллаж бшд. Ажиллаж л байг уу?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.