СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-30

Хэнтий аймгийн Засаг дарга асан Ч.Эрдэнэбаатар "Үйлчилгээний гавьяат ажилтан" цолоор энгэрээ мялаалаа

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 хоногийн өмнө

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Хэнтий аймгийн Засаг дарга асан Чойжингийн Эрдэнэбаатар шагнагдлаа.

Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Ч.Эрдэнэбаатар:

-Миний хувьд Хэнтий аймагтаа өсөж төрж, өдийг хүртэл ажиллаж амьдарч байна. Амьдралынхаа 40 жил төр захиргааны байгууллагад ажиллаж, хоёргүй сэтгэлээр зүтгэжээ. Ингээд .

Аймгийн Засаг дарга, төрийн байгууллагад ажиллаж байх үе үед минь дэмжиж тусалж байсан хамт олон, Их эзэн Чингис хааны Хан Хэнтий нутгийн ард түмэндээ баярлалаа хэмээв.

Чойжингийн Эрдэнэбаатар нь 1980 онд Зөвлөлт Холбоот улсын Эрхүү хотын Улсын их сургуулийг “Түүхч, нийгэм судлаач” мэргэжлээр, 1989 онд Намын дээд сургуулийг “Улс төр судлаач”, 2009 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр тус тус төгссөн.

Төр захиргааны байгууллагад 40 орчим жил үр бүтээлтэй ажиллаж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхэн өдөр Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнагдлаа.

1985 оноос Өндөрхаан хотын МХЗЭ-ийн хороонд дарга, аймгийн МАХН-ын хороонд МЗНН-ийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, аймгийн Энхтайван найрамдлын байгууллагад даргаар тус тус ажиллаж. 2000-2004, 2008-2012 онуудад Хэнтий аймгийн Засаг даргаар хоёр удаа сонгогдон ажиллаж байжээ.

Мөн 2017-2023 онд Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитораар томилогдон ажиллаж байсан түүхтэй нэгэн ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.