Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх тухай ээлжит хяналт, шалгалт хийсэн дүнгийн талаар, Нийслэлийн агаарын бохирдлын талаар, 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан авах арга хэмжээний талаар, “Хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /хүүхдийн хоолны зардал/ гэх зэрэг найман асуудал хэлэлцэж, мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:
-УОК-ын даргын шийдвэрээр БНХАУ, БНСУ, Япон улсуудад сайжруулсан шахмал түлшний дээжийг явуулж шинжлүүлж байна. Нийслэлийн хэмжээнд 150 мянган тонн түүхий нүүрс түлж байгаа ААН-үүдийг ангилж тог цахилгаан төвийн эрчим хүчинд холбох, ногоон технологи хийн халаалтад шилжүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.
Эрчим хүчний салбарын найдвартай байдлыг хангах, ард иргэдийн тог цахилгааныг таслахгүй байх, гэмтэл осол гарахгүй байх талаас нь анхаарч ажиллах үүргийг Эрчим хүчний сайдад өгсөн. Баяр ёслолоор салбар салбарын сайдууд үүрэгт ажлаа хийх Засгийн газрын шийдвэр гарлаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга С.Одонтуяа:
-Баяр ёслолын үеэр бүгд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Утаа, түлш зэрэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар шуурхай мэдээлэл солилцох, эдгээртэй холбоотой шийдвэрийг цаг алдалгүй гаргах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгууллаа. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга хийх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.