СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д долоо хоногийн турш үндэсний гашуудал зарлалаа

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 хоногийн өмнө

Өмнөд Солонгост онгоцны ослоор 179 хүн амиа алдсан эмгэнэлт үйл явдал болж, тус улсын Засгийн газраас долоо хоногийн турш үндэсний гашуудал зарлалаа.

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Санг Мок амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, мэдэгдэл хийжээ.

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч “Энэхүү гэнэтийн эмгэнэлт явдлын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Ослын газар болон 17 хот, мужид дурсгалын тахилын ширээ байгуулна. Төрийн албан хаагчид амь үрэгдэгсдийг хүндэтгэн гашуудлын тууз зүүх болно” хэмээжээ.

Тайландын Бангкок хотоос Өмнөд Солонгосын Муан хотыг зорьж байсан онгоцонд нийт 181 иргэн байснаас нисэх багийн хоёр гишүүн л амьд гараад буй.

.

Жар гаруй насны нэгэн эр хэлэхдээ "түүний эгч, нөхөр охины хамт мөн зээ хүүхдүүд зэрэг гэр бүлийнх нь гурван үе болсон таван хүн онгоцонд байсан" талаар гашуудан ярьжээ.

Зорчигчдын ихэнх нь Тайландад зул сарын баяраа тэмдэглээд гэртээ харьж байсан аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.