2025 оны Япон Улсын Засгийн газрын “ЯПОН ХЭЛ, СОЁЛ СУДЛААЧ ОЮУТАН”, ЕБС-ИЙН БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭГЧ ОЮУТАН”-ы тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
Япон Улсын Засгийн газар /Японы БШУЯ/ нь 2025 оны Японы их сургуульд “Япон хэл, Япон соёл судлаач оюутан” болон “ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэгч оюутан”-ыг дараах шалгуураар бүртгэж байна.
Тус хөтөлбөрт хамрагдсанаар суралцагч оюутан нь япон хэлний түвшин, Япон орон судлал, япон соёлын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, энэ дагуу боловсрол эзэмшинэ.
ЯПОН ХЭЛ, СОЁЛ СУДЛААЧ ОЮУТАН:
Тэтгэлэг авах хугацаа: 2025 оны 10 сараас (эсвэл сургалт эхэлсэн сараас) 1 жил
Тэтгэлгийн хэмжээ: Сар бүр 117,000 иен
Элсэлт болон сургалтын төлбөр: Японы БШУЯ-аас хариуцна
Суралцах байгууллага: Японы БШУЯ-аас заасан Японы их сургууль
Шалгалт: Бичгийн шалгалт (япон хэл) болон ярилцлагын шалгалт
ЕБС-ИЙН БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭГЧ ОЮУТАН:
Тус хөтөлбөрт гадаад орнуудаас ЕБС-д багшилж буй багш нар хамрагдах бөгөөд Японы ЕБС-ийн сургуулийн сургалтын хөтөлбөр, боловсролын агуулгын талаар суралцаж, судалгаа хийнэ.
Тэтгэлэг авах хугацаа: 2025 оны 10 сараас (эсвэл сургалт эхэлсэн сараас) 2027 оны 3 сар
Тэтгэлгийн хэмжээ: Сар бүр 143,000 иен
Элсэлт болон сургалтын төлбөр: Японы БШУЯ-аас хариуцна
Суралцах байгууллага: Японы БШУЯ-аас заасан Японы их сургууль
Шалгалт: Бичгийн шалгалт (япон хэл, англи хэл) болон ярилцлагын шалгалт
Хөтөлбөрийн удирдамж болон бүрдүүлэх материалыг ЭНД дарж үзнэ үү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.