СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж технологи шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нийтэлсэн
21 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
21 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд (2024.12.27) УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, С.Бямбацогт “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааг “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-д хүргэж, түвшингээ ахиулсан. Энэхүү Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталснаар хоёр улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн үйл аижллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хангагдана хэмээн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.