СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2018-12-07

Хүүхдийн бэлгийг хэрхэн зөв сонгох вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

 Удахгүй болох шинэ жилийн баяртай холбогдуулж эрүүл хүнсээр хүүхдийн бэлэг бэлтгэх, баяр ёслолын үеэр хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэж байна.
-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар,, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч хүүхдийнхээ эрүүл мэндэд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал юм. Түүнчлэн хүүхдийн насны онцлогт тохирсон бэлэг сонгохоос гадна нөөшилсөн болон лаазалсан бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарахыг зөвлөж байна.
-Төрөл бүрийн ундаа, жүүс, компот зэргийн шүүс нь булингартай эсэх, тунадас үүссэн, доторх жимс нь ялзарч муудсан эсэхийг сайтар шалгах,
-Үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа, хадгалах нөхцөл, хэрэглэх заавар, тэжээллэг чанар, орц найрлага зэргийг сайн шалгаж авах,
-Ариун цэврийн шаардлага хангаагүй, . Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож байвал, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал хэрэглэхээс татгалзаарай.
Таны хайртай, ойр дотны хүмүүс эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх нь гагцхүү ТАНЫ СОНГОЛТ-оос шалтгаална.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.