Өнгөрсөн 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдөл гомдлын "Д-Өргөдөл" цахим системд утааны сонсгол зохион байгуулах талаар өргөдөл санаачилж, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Улмаар 71,350 иргэний санал авсан тул уг асуудлыг БОХХАА-н байнгын хороонд шилжүүлсэн юм. Уг асуудлаар ажлын хэсэг байгуулж, ирэх оны хоёрдугаар сард хийхээр товлоод байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар цахим системд явуулсан нийтийн өргөдөл холбогдох хуульд заасан тоонд хүрсэн тул УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн хуралдаанаар ерөнхий хяналтын сонсгол явуулах асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн. Хуралдаанаар сонсгол явуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг 21 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийн ахлагч, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн миний биеийг сонгосон гэв.
Утааны ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны хоёрдугаар сарын 3,4-ний өдрүүдэд агаарын бохирдол бууруулах хүрээнд "Утааны асуудлаарх бодлого шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн шийдэл" гэсэн сэдвээр зохион байгуулахаар тогтож тогтоолыг баталжээ.
Утааны асуудал гамшгийн хэмжээд хүрч, иргэд олон нийт ч ерөнхий хяналтын сонсгол явуулахыг шаардсан учир шийдэл гаргахын тулд сонсгол болохоос өмнө дөрвөн удаагийн дэд хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эмийн сонсголын үр дүн эмийг жороор олгодог болоод дууссан Үр дүнгүй сонсгол зохион байгуулах хэрэггүй гэж бодож байна