СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн захирагчийг цагаатгав

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
18 цагийн өмнө

ОБЕГ-ын харьяа ар талын 115 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Баярсайхан нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Түүнийг албан тушаалаа урвуулж, жороор олгох ёстой өвчин намдаах үйлчилгээтэй тариаг өөртөө авсан хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, өнгөрсөн гуравдугаар сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн юм.

Шаардлагатай тохиолдолд эмчийн бичсэн жорын дагуу олгодог, мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй “Трамадол” тариаг 2021, 2022 онд өөрийнхөө эмчилгээнд хэрэглэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Отгонтуяатай хамтарч, их хэмжээгээр захиалан авч өөртөө давуу байдал бий болгосон хэмээн буруутгасан байдаг.

НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.11 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, давуу байдал бий болгосон” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалан хэлэлцээд шүүгдэгч Л.Баярсайхан, Э.Отгонтуяа нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.