УИХ-ын чуулганы хуралдаанаар яаралтай горимоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төсөл болон Францын "Орона майнинг" групптэй хамтран хэрэгжүүлэх ураны төслийг хэлэлцэж эхэллээ.
Тогтоолын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Улс орны эрх ашгаас давсан эрх мэдэлтэй хүмүүст хэн хариуцлага тооцох вэ? Хэн хариуцлага хүлээх юм бэ. Нөлөө бүхий хүмүүстэй холбоотой асуудал ингээд нуугддаг. Иргэд ийм учраас хариуцлага биднээс нэхээд байгаа юм. Найзан дундаа толгойг нь илээд өнгөрдөг. Улстөрчтэй холбоотой асуудал ярихаар эзэн нь олддоггүй. Энэ өөрөө улс төрийн сэдэв. Бүгд найзан дундаа ороод өнгөрчихдөг бол өшөө асуудлууд үүснэ.
Уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Удаан хугацаанд гацсан төсөл. Гацсанаас үүдэж алдагдсан боломж их байгаа. БНХАУ-ын талаас ч үүнийг тооцож явуулсан. Манай талаас 18.5 их наяд төгрөг олох боломжоо алдсан гэдэг тооцооллыг манай яамны зүгээс хийсэн.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Улстөржилт Монгол Улсын хөгжил, эдийн засгийг 10-30 жил боомилсон гэдэгт ойлголцсон. Энэ удаагийн парламент олон жил гацсан төслүүдээ хөдөлье гэж зорьж байгаа. Иймд энд айхтар улстөржөөд яах вэ. Гацаасан, эрсдэл учруулсан хүмүүс байгаа бол хууль хяналтын байгууллага шийдээд явна. Парламентын танхимд бид хэн нэгний бурууг шүүх нь зохимжгүй гэж үзэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Nuurschin hulgaichuud hulgaigaa l hiine