УИХ-аар хэлэлцэж буй олны анхаарлыг татсан зарим асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Улс орны эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр улс төрийн намууд нь ойлголцоод, нэгдсэн монгол төрийн нэг шийдэл гаргах хэрэгтэй.
Евразийн эдийн засгийн гэрээ байгуулах асуудал дээр гишүүд “Монголын эдийн засагт ямар ашигтай юм. Энэ хаалганы цаана юу байгааг мэдэхгүйгээр хаалгыг татахгүй” гээд Засгийн газар хэлэлцээрийг хойшлуулсан.
Холыг харсан байдлаар хууль тогтоол гарч байх ёстой. Ажиллах хүчний хуультай холбоотой баахан лайвчид хэл ам татлаад эхлэхээр хуулиа болиод татаад авчихна. Тэгэхээр төрийн баримтлах зарчим жанжин шугам дээрээ баймаар байна. Салхины аясаар хэн хаанаас үлээнэ тийшээ намираад явмааргүй байна. Хамтарсан Засгийн газар төдийлөн бодлого зарчим нэгтэй явж чадахгүй байгаагийн тод илрэл харагдаж байна.
Хоёр улсын Засгийн газар хэлэлцээрээ баталж, тэргүүд гарын үсэг зурсан төсөл хөтөлбөрийг манайхан “Хятадад газар нутгаа алдлаа” гэж олон нийтийн бодолд нөлөөлж, төмөр замын царигаа өөрчилснөөр бид хөгжил, эдийн засгаараа л хохирсон. Асар их олох боломжтой орлогоо алдсан. Энэ алдааг Засгийн газар засах гээд ажиллаад байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээр манайд 100 хувь ашигтай биш хэдий ч дэмжихээс өөр аргаггүй байдалд байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэн шүү
Номтойбаяр ухаан суужээ. Сайн байна .
Номт хаашаа налбал гэр бүл нь мөнгөтэй үлдэх вэ л гэж бна. Энэ ч хямдхан залуу шд, жаахан хөөргөчвөл нислээ л гэнэ.
Ovoo sh fee....unen 2