Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Орано майнинг" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэв. Төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Нүүрсний стратегийн гэрээг байгуулахтай холбоотойгоор “Би ашиг сонирхлын зөрчилтэй” гэж хэлэлцүүлэгт оролцохоос татгалзсан гишүүн байна уу, эдгээр хүмүүсийг нэрлэж өгнө үү?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Б.Энхбаяр гишүүн асуулга тавьсан. Хариуг нь хүргүүлсэн. Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа асуудалд бид хэн нэгнийг яллаад, буруутгах нь зохимжгүй. Өнгөрсөн хугацаанд ашиг сонирхлын зөрчилтэй гээд тухайн хуулийн төсөлд саналаа өгөхгүй байсан олон тохиолдол байсан. Хэн ч хувийн бизнес эрхэлж болно. Гэхдээ ашиг сонирхол нь хөндөгдөж байвал тухайн асуудалд байр сууриа илэрхийлэх, санал хураалтад оролцох шаардлагагүй
Харин тус байнгын хорооны дарга Р.Сэддорж "Одоогоор ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн мэдээлэл ирээгүй байна" гэх хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдаж байсан гэх мэдээлэл гарч байсан хүн Байнгын хороо даргалаад сууж байна. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм уу? Яллагдагч хэвээрээ байгаа юм уу, үгүй юм уу? Мэдэхгүй. Сонсгол дээр яригдаж байсан. Стратегийн ордод хувь эзэмшдэг хүн манай танхимд байгаа. Энэ чинь ашиг сонирхлын зөрчил байгаа гэсэн үг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
МОНГОЛЫН ЭГЭНЭЛ. МАН-Ы ОНЦЛОГ Ш ДЭЭ. ХИЧНЭЭН МУУ ХҮН БАЙНА ТЭР ХҮН ТЭЧНЭЭН ДЭЭШИЛЖ ДЭВШДЭГ. МАН"Ы МӨН ЧАНАР ҮҮНД Л БАЙГАА. МАФИ .
МОНГОЛЫН ЭГЭНЭЛ. МАН-Ы ОНЦЛОГ Ш ДЭЭ. ХИЧНЭЭН МУУ ХҮН БАЙНА ТЭР ХҮН ТЭЧНЭЭН ДЭЭШИЛЖ ДЭВШДЭГ. МАН"Ы МӨН ЧАНАР ҮҮНД Л БАЙГАА. МАФИ .
Энэ сэддорж гэж хулгайч чинь харин ичдэггүй шир вэ.ажнайн салтааны үс, нүүрсний хулгайч биздээ.өмнөговийнхон бүгд мэднэ дээ,яагаад сонгочихдог юм бол
Нүүрсний хэрэгтнүүдийн хэргийг одоо болтол яагаад шийдэхгүй байгаа юм бэ