СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-26

🔴LIVE: Г.Лувсанжамц: ТЭЦ III өргөтгөлийг 1.5 тэрбум еврогоор барих төслийг дэмжихгүй

Нийтэлсэн
19 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
19 цагийн өмнө

Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийг 1.5 тэрбум еврогоор барих төсөл орж ирвэл дэмжихгүй гэж УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хэлж байна. 

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Дулааны гуравдугаар цахилгаан станцын зураг төсөл боловсруулах ажлыг дэмжиж байгаа. Гэхдээ 1.5 тэрбум еврогоор өртгөнө гэж орж ирэх юм бол дэмжих боломжгүй. Эрчим хүчний сайд болон, ТЭЦ 3-ийн инженерүүдийн хэлж байгаагаар зураг төслөө боловсруулаад үүн дээрээ үндэслээд үнээ хямдруулах хэлэлцээрийг хийнэ гэж байсан.

ОХУ-аас хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулна гэсэн утгаараа энэ төсөл яригдсан. Нөгөө талдаа манай улс өөрсдөө барина гэвэл 600-800 сая еврогоор барина гэж тооцсон юм билээ. Энэ хөрөнгийг төсөв дээр хуримтлал байдлаар явна гэхээр удааширна гэж үзэж байгаа юм билээ.

ОХУ-аас еврогоор зээл өгнө гэж байгаа юм билээ. Манай улс рублиэр хийе гэж байгаа. Дайны байдалтай байгаа улсаас еврогоор зээл авсан тохиолдолд манай улсын нэр хүнд олон улсад унах, хоригт орох эрсдэлтэй гэж харж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
18 цагийн өмнө
116.206.83.106

Одоо өргөтгөл хэрэггүй 5-р цахилгаан станцаа барьж дуусга. Араас нь 21 аймагтаа дахиад нэмж станцууд барь. Бинзенгүй ч тогтойгоо байвал болнодоо.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.