СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-26

П.Батчимэг: Хил дамнасан төмөр замын холболтын ажил урагшилж, эдийн засгийн үр өгөөж хүртэх ёстой

Нийтэлсэн
19 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
19 цагийн өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтын асуудлыг хэлэлцлээ. Олон жил гацсан энэ төслийг яаралтай урагшлуулах ёстой гэдгийг УИХ-ын гишүүн П.Батчимэг онцоллоо.

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

-Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтын асуудал Засгийн газраас УИХ-аар орж ирж, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаад сайшааж байна. Энэ хил дамнасан төмөр замын холболтын асуудал анх 2003 оноос яригдаж эхэлснээс хойш үе үеийн Засгийн газрын тэргүүн, гүйцэтгэгч хувийн аж ахуй нэгж, компаниудын сонирхол, зөрчлийн улмаас бүтээн байгуулалтын асуудал хоцрогдож, өдий хүрсэнд маш их харамсдаг.

Өргөн, нарийн цариг гэж хэрэлдсээр байгаад арав гаруй жил болсон.

Гэхдээ бид түүхий нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр хэлбэлзэл өндөр байдаг гэдгийг тооцож хэлэлцээрт анхаарах хэрэгтэй. Гишүүд хүний нөөц, үндэсний ажилтан бэлтгэх санал гаргаж байгааг би дэмжиж байна. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.