СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-26

ЧУУЛГАН: Татварын ерөнхий хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ дүгнэжээ

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
12 цагийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. 

Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ... татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад " хэмээн дүгнэсэн байсан юм. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Хоёр жилийн өмнө би ҮХЦ-д гурван асуудлаар хандсан. Нэгдүгээрт хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож байна. Хоёрдугаарт хүний хувийн дансны мэдээллийг татварын албаныхан чөлөөтэй нэгжиж байна. Гуравдугаарт татварын байцаагч хэрэв шаардлага биелүүлээгүй гэж үзвэл олон нийтэд мэдээлдэг байдал нь Үндсэн хууль зөрчиж байна гэх асуудлаар хандсан. Эхнийх нь Засгийн газар маргаан үүссэн чинь шийдвэрээ өөрчлөөд эцэг эхийнх нь орлогоос үл хамаарч хүүхдийн мөнгө гэж нэрлэсэн учраас хүүхэд бүрт олгох нь зөв юм байна гэж үзээд шийдвэрээ зассан. Хоёр дахь асуудал нь өнөөдөр ҮХЦ-ийн шийдвэр гараад УИХ дээр орж ирж байна. Өчигдөр төсвийн байнгын хорооны хурлыг харсан чинь энэ асуудлыг дэмжихгүй гэх шийдвэр гарч байх шиг байна лээ. Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ гаргасан учраас дэмжиж өгөхийг гишүүдээс хүсэж байна" гэв. 

Ингээд санал хураахад ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэх Хууль зүйн байнгын хорооны саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.