СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-26

🔴ЧУУЛГАН: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, ураны төслийг яаралтай хэлэлцэхийг олонх гишүүд дэмжив

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 цагийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Монгол, Францын хамтарсан ураны төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Ингээд хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх тус хуулийн төслүүдийг дэмжсэн тул Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

  • “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай”
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 5 гишүүн 2024.12.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлт /Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.