Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын VI багийн “Сар гэр” гэдэг газар, сумын төвөөс баруун хойд зүгт 115 км-т энэ сарын 25-ны өдрийн 01:48:42 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 01:56 цагт Одон Орон, Геофизикийн Хүрээлэнгээс ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, багийн Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.