Ирэх онд автомашины албан татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр болсон. Тойрог зам байгуулах төсвийг бүрдүүлэх зорилгоор татвар нэмэгдсэн гэж ойлгож болно гэж Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хэлж байна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:
-Улаанбаатар хотын авто замын сүлжээний үндсэн даацыг 1976 оны Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий III төлөвлөгөөгөөр 84 мянган автомашин зорчино гэж тусгасан. Тэгвэл өнөөдөр Улаанбаатарт бүртгэлтэй автомашины тоо 804 мянгад хүрсэн.
Бид автозамын хоёр давхар express highway гэж замын шинэ шугам сүлжээг барьж байгуулах ажлыг эхлэх гэж байна. Тухайлбал, Нэгдүгээр сард Туул хурдны 33 км замын тендерийг зарлана. Татвар нэмсэн шалтгаан нь нэг, хоёрдугаар тойрог хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх үүднээс юм. Түүнчлэн төслийн зөвлөх үйлчилгээний компанийг сонгон шалгаруулах хэлэлцээрүүдийг хийж гэж байна.
Нэгдүгээр тойрог хурдны зам буюу Их тойруугийн хойгуур тойроод урагшаа Туулын хурдны замтай холбогдох 12.3 км гүүрэн байгууламж буюу гэрлэн дохиогүй олон улсын нэршлээр express highway байх юм. Үүний дараа хоёрдугаар express highway байгуулах тендерийг зарлахаар төлөвлөж байна.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татварыг хамгийн сүүлд 2011 онд тогтоосноос хойш 2-3 удаа нэмэх санаачилга гарсан боловч шийдэж чадаагүй байсан. Ингээд 13 жилийн дараа шинэчлэгдэж байна.
Иргэд автобусны буудал дээр хэдэн цаг түгжирлээ гэж байна. Өөрөөр хэлбэл, автобус нь нэгдүгээр эгнээгээр зорчих аргагүй хэмжээнд түгжрэл үүсэж байна. Ийм асуудлыг шийдсэн олон улсын туршлага нь хоёр түвшний зам барих ажил.
Замын төсөв бол дундын санд байдаг. Тиймээс хуучин замуудаа шинэчилж арчлахаас гадна хоёр түвшний зам тавих ажил эхлүүлнэ. Ойрын жишээ гэвэл, Хөх хот арваад жилийн өмнө маш их түгжрэлтэй байсан. Хоёр түвшний зам барьснаар асуудал шийдэгдсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гарцуудаа гүүрэн болгочих тэгээд уулзваруудаас буцаж эргэхийг хориглочих. Тэгээд л бүх асуудал шийдэгдэнэ.
Уулзвар гарцуудыг гүүрэн болгоод, уулзвараар эргэхийг хоригло
Энэ лалрын хужаа гаралтай янханыг тонилгож болдоггүйн бхда юм бол татвар нэмнэ гхийн
Хэрэггүй татвараа багасгах хэрэгтэй. Ажлыг татвар нэмж биш, ухаан зарж хийдэг юм.