СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-25

Х.Нямбаатар: 207-р байрыг гар аргаар нураана

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
12 цагийн өмнө

Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах тендерийг дахин зарласан гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.

Хотын дарга Х.Нямбаатар:

- 207 байр нураах эхний тендерийн сонгон шалгаруулалтад тавигдсан шалгуур хангах материал ирүүлсэн аж ахуй нэгж гараагүй. Тендерийн хуульд борлуулалтын орлого, хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх гэх мэт нийтлэг шаардлагууд байдаг. Тэдгээр шалгуурт нийцэх аж ахуй нэгж байгаагүй тул тендерийг дахин зарласан.

207-р байрыг нураах ажиллагаа нэлээд төвөгтэй.

Ирэх хаврын улиралд байрыг нурааж, яг энэ барилгын батлагдсан зураг, хэмжээ квадратаар нь орон сууцыг барьж, айл өрхүүдийг оруулна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийслэл гуравдагч этгээдээр татагдсан. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.