УИХ-ын гишүүн Э.Батшугар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-ын даргад өргөн барилаа.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Энэ хууль өргөн баригдсанаар "Хар жагсаалт" гэх санхүүгийн ял бүрэн алга болно. Гар утасны лизингийн төлбөрөөс болоод банктай харьцах иргэний харилцааг хааж ял үүрүүлдэг. Энэ тогтолцоог л арилгах юм. Мөн санхүүгийн сахилга баттай иргэдийг урамшуулдаг систем рүү орно. Бага зээлийн хүүтэй, барьцаа хөрөнгө шаардахгүй урт хугацааны зээл олгож болно.
Заавал урьдчилгаа төлбөр төлж ипотекийн зээлд хамрагдах байдал арилна. Санхүүгийн систем онооны систем рүү орж байгаа гэсэн үг. Зээлдэгчийн зээлдэх зэрэглэлийн оноо олгох систем рүү орсноор банк санхүүгийн байгууллагын зээлийн хүү буурдаг. Монгол Улс энэ жишгээр явснаар 2-4 хувь зээлийн хүү буурах бололцоо бүрдэнэ гэсэн үг. Бүх санхүүгийн зах зээл хөгжсөн улс орнууд энэ системээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Жишээлбэл, 30 настай иргэн ипотекийн зээлд хамрагдлаа. Тухайн иргэн санхүүгийн сахилга баттай, зээлээ цаг хугацаанд нь төлж ирсэн, 20-30 жилийн хөдөлмөрлөх хугацаа байна. Тэгэхээр заавал урьдчилгаа төлөхгүйгээр сар бүр зээлээ төлөөд ипотект хамрагдах бололцоотой болно гэсэн үг юм гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэн бол сайхан л бн
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00