Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын дарга Д.Дондогмаа, УИХ-ын даргын зөвлөх, Ажлын албаны дарга Т.Төрболд, УИХ-ын даргын зөвлөх Н.Отгончимэг болон албаны бусад хүмүүс өнөөдөр /2024.12.25/ жагсагчдын төлөөлөлтэй уулзан, шаардлагыг хүлээн авлаа.
Тэрхүү шаардлагад, УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд гадаадаас ажиллах хүч авахад хязгаарлалт тогтоохгүй байхаар тусгасан нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөнийг дурдаад, УИХ-ын гишүүд өргөсөн тангарагаасаа няцсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тиймээс тэдгээр гишүүдийг эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх тухай агуулгыг тусгажээ.
УИХ-ын даргын зөвлөх, Ажлын албаны дарга Т.Төрболд, “Энэхүү шаардлагыг УИХ-ын даргад танилцуулна. Олон нийтийн санаа бодолд үл нийцэх аливаа асуудлыг анхаарч ажиллах бодлогыг УИХ-ын дарга баримтлан ажиллаж байна. Иргэн хүн хууль тогтоох байгууллагад хандаж, өргөдөл, гомдлоо гаргах, байр сууриа илэрхийлэх бүрэн эрхтэй. Та бүхний шаардлагыг хуулийн дагуу судлан үзэж, хариу өгнө” гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
За их л зөв ярьсан ,хандлагатай залуус байсан шүү дэмжиж ,бас хянах хэрэгтэй гэж боджиин иргэн бүрт чөлөөтэй зөв зам тавьсан анхааралтай ажилаарай . Харин ард т үмэн олноороо оролцох хэрэтэй бна аа.
Ямар тэнэг жагсагсад вэ улсаа түргэн хөгжүүльё гэвэл гадны ажиллах хүч хэрэгтэй ажил хийж сураагүй цөөхөн монголчууд юуч хийхгүй юм ойлгохгүй ажлын садаа жагсагсадыг төр төмөр нүүрээ харуулж шийтгэх хэрэгтэй
Тэнэг жагсагч гэнээ. Бүх үйлдвэрээ нураагаад 34жил болоход, одоо хөгжиж үү. Бүх баялагаа гадаадад зөөгөөд нэг ч үйлдвэргүй болгоод, 300 мянган ажиллах хүч ээ гадаадад дүрвүүлэх хэмжээний болтол хавчаад, оронд нь харь ажилчин авах гээд байгааг эсэргүүцэж байна ТЭНЭГ МИНЬ.
Ямарч мэдлэггүй жагсагсад улс орноо үймээн самуун хийхээ болиоч,өөрсдөө сонгочихоод,харин юм хийгээд байгаа шүү аль аль нам нь.Хүн хөдөлмөрлөж байж л улс орон хөгжинө шүү.