СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-24

Л.Энх-Амгалан: Квотын асуудал хөндсөн нэг ч заалт байхгүй

Нийтэлсэн
19 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
19 цагийн өмнө

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хийлээ.

Тэрбээр, Миний бие Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024.12.20-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн.

Хуулийн үзэл баримтлалыг бүрэн ойлгохгүйгээр, иргэдэд буруу мэдээлэл түгээж, зорилттойгоор талцуулан, турхирч байгаад харамсаж байна. Тус хуульд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдыг квотгүйгээр оруулж ирэх, 288 мянган хятад иргэд оруулж ирэх тухай нэг ч заалт байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье.

Энэ бол ганцхан Л.Энх-Амгалангийн хууль биш. Хамтарсан Засгийн газрын бүх гишүүн дэмжиж, УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл юм.

Хуульд дараах заалтыг тусгасан.

-Ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг эдийн засаг, бүтээн байгуулалтын бодлого, чиглэлийг харгалзан ЗАСГИЙН ГАЗАР ТОГТООХ,

-Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд ашигт малтмал, газрын тосны салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ХӨНГӨЛЖ, ЧӨЛӨӨЛӨХИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭРЛЭХ,

-Гадаад ажилтны ТОО, ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХДОО ТУХАЙН ЖИЛИЙН ТӨСӨВ БАТЛАГДСАНЫ ДАРАА БУЮУ ЖИЛ БҮРИЙН ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТОДОРХОЙ БОЛСНЫ ДАРАА шийдвэрлэх нь илүү зохимжтой байгаа тул уг тоо, хувь хэмжээг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор ЗӨВХӨН ЗАСГИЙН ГАЗАР ЭЦЭСЛЭН БАТЛАХ;

-Аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад улсаас ажилтан авч ажиллуулах зөвшөөрлийн хүсэлтийг шийдвэрлэхэд гардаг АВЛИГА, ХҮНД СУРТЛЫГ АРИЛГАХ, цахимжилтийг сайжруулахтай холбоотой зохицуулалтыг тусгасан.

-Хуулийн төсөл нь БИЗНЕС ЭРХЛЭЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ ДЭД БҮТЭЦ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн.

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр ГАДААД АЖИЛТНЫ КВОТЫГ ЗАСГИЙН ГАЗАР ЖИЛ БҮР ТОГТООХ ЗОХИЦУУЛАЛТ ХЭВЭЭР БАЙГАА. Тиймээс энэ зохицуулалтыг огт хөндөөгүй.

-Томоохон аж ахуйн нэгжүүд одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа бол энэ удаагийн өргөн мэдүүлсэн хуулийн төслөөр АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛД ХАМГИЙН ИХ ӨРТӨЖ БАЙГАА ЖИЖИГ, ДУНД АЖ АХУЙ НЭГЖИЙН ГАДААД АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРИЙН ЗАРДЛЫГ БАГАСГАХ, дэмжих бодлого болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.