СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-24

Ерөнхий консул Д.Болд Фүжянь мужийн гадаад хэргийн албаны дарга Ли Линьтэй уулзав

Нийтэлсэн
17 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
17 цагийн өмнө

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Фүжянь мужийн Фүжөү хотод ажиллах үедээ тус мужийн Гадаад хэргийн албаны дарга Ли Линь-тэй анхны уулзалт хийж, хоёр улсын орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж нөхцөл, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтад монголын талаас консул Н.Баттогтох, техник ажилтан Б.Минлэг болон хятадын талаас Фүжянь мужийн Гадаад хэргийн албаны Консулын хэлтсийн дарга Шень Зылин, ахлах ажилтан Лю Яньян нар байлцав.

Фүжянь мужийн Гадаад хэргийн албаны дарга Ли Линь тус мужийн хөгжлийн өнөөгийн байдлыг товч танилцуулж, цаашид монголын талтай хамтран Фүжянь мужийг Монгол Улсад сурталчлан таниулах, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг танилцуулах, талуудын компаниудыг шууд холбож өгөх зорилгоор Улаанбаатар хотод хамтарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой гэдгийг онцолж, энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулах санал дэвшүүлэв.

Ерөнхий консул Д.Болд хятадын талаас ажил хэрэгч санал дэвшүүлж буйд талархал илэрхийлж, энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, богино хугацаанд хэрэгжүүлэхийн төлөө бүх талын дэмжлэг үзүүлэхээр болов. Түүнчлэн хоёр улсын зарим аймаг, мужуудын хооронд найрсаг хотуудын хамтын ажиллагаа эхлүүлэх, орон нутаг хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх эрх зүйн бичиг баримт байгуулах ажлыг хамтарч хэрэгжүүлэхээр тохиролцов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.