СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-24

🔴 М.Энхцэцэг: Бидэнд мөнгө байхгүй тул ямар л зээл тусламж хэрэгтэй байна, түүнийг авч эрчим хүчний салбарын дутагдлаас ангижрах хэрэгтэй

Нийтэлсэн
20 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
20 цагийн өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор өнөөдөр “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээс тодруулга авлаа.

-Та эрчим хүчний салбарын хүний хувьд хуулийн төслийг дэмжиж байгаа юу?

-Та бүхэн мэдэж байгаа. Эрчим хүчний салбар эх үүсвэрийн дутагдалд орсноос хэрэглэгчид хохирч байна. Маш хүнд байдалд байна. ДЦС III-ийг өргөтгөх асуудал маш олон жил яригдаж байгаа. ОХУ-аас мөнгийг нь гаргаад ТЭЗҮ хийгдчихсэн байна. ТЭЗҮ гэдэг бол бодитой төсөв гаргаж чаддаггүй, тэд орчмын хөрөнгө оруулалт гарах нь гэдэг төсөөлөл гаргадаг. Энэ жишгээр бол тэр орчим төгрөг гаргаж, 300 мгвт-аар хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэсэн л төсөөлөл шүү дээ. Тэр дүн өндөр байна энэ тэр гэж улс төржүүлэх хэрэггүй л дээ. 

Монголын талаас үнийн дүн өндөр байгаа учраас хийлгэх боломж байхгүй тул бууруулах арга чарга байна уу гэх хүсэлтийг тавьсан. ОХУ-ын талаас станцыг өргөтгөнө, эсвэл хуучин станцын дунд даралтыг буулгаж, шинээр барих гэх мэтээр асар их хэмжээний ажил хийгдэх учраас зургийг дахин хийх хэрэгтэй. Үүний дараа бодит өртөг гарна гэсэн. Саяны оруулж ирсэн хэлэлцээр бол зураг хийх эрхийг олгож буй л хэлэлцээр шүү дээ.

Бид юуны өмнө зургаа хийлгэх, одоо байгаа өндөр даралтын станцын өргөтгөлийн ажлыг хийнэ. Дунд даралтын хэсэг дээр 48 мгвт-ыг буулгаж 250 болгоё. Үүний тулд бодит өртөг тодорхойлох хэрэгтэй байгаа. Бидэнд мөнгө байхгүй тул ямар л зээл тусламж хэрэгтэй байна, түүнийг авч эрчим хүчний салбарын эх үүсвэрийн дутагдлаас ангижрах хэрэгтэй байна.

-ОХУ-ын технологи хоцрогдсон гэх байр суурийг зарим гишүүд илэрхийлж байна. Европын өндөр технологи хэрэглэж болохгүй юм уу?

-Мэдээж боломж бий. Гэхдээ бид судалгаа хийхгүйгээр Оросын технологи хоцрогдсон гэж ярьж болохгүй л дээ. Тэртээ тэргүй дэлхий даяар технологи адил хөгжөөд явж байна.

-Санхүүжилт байхгүй учраас олдож байгаа нь ОХУ-ын зээл учраас авах гээд байгаа юм байна гэж ойлгож байна. Зөв үү?

-Жишээ нь манай урд хөрш нүүрсээр тэжээгдэж буй цахилгаан станцад хөрөнгө оруулахгүй гээд зарласан. Бидэнд байгаа боломж нь ийм учраас хэн зээл өгөх боломжтой байна, тэрэнтэй найзлахаас өөр арга байхгүй шүү дээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
19 цагийн өмнө
116.206.83.106

hyatduud dotooddoo l hurungu oruulahgui gej zarlasan bolhoos gadaadad hurungu oruulahgui gej heleegui shuu. Buuruljuutiin stants hyatdiin hurungu zeeleer bosoj bgaa. yamar ch teneg hun bodson iim ih mungiig zeeleer avch zurag tusul hiine gedeg bol eruul bish uzegdel

Зочин
13 цагийн өмнө
116.206.83.106

Зээлээр биш мөнгө төлж хийлгэнэ гэсэн биз дээ.

Үнэнч баи
6 цагийн өмнө
116.206.83.106

Төрд юу амлаж гарсан шигээ Зээлгүигээр бүтээ болго хий.гадныхан Эх орноо яаж хөгжүүлж бгаатай суралц ард түмнээ хуурч өөрсдөө хөрөнгөжих биш УЛСЫНХАА хөгжилд СЭТГЭЛЭЭРЭЭ тэмц

Зочин
2 цагийн өмнө
116.206.83.106

Оффшорын мөнгөө оруулж ирэх талаар Хүрэлсүх яагаад дуугарахгүй байна. Баттулга ерөнхийлөгч байхдаа нилээд их хөөцөлдөж оффшор илрэх дөхөөд ирэнгүүт Хүрэлсүх таслан зогсоосон. Ковидоор далимдуулж хэдэн их наяд ₮ хулгайлсан асуудлыг огт ярихгүй байж мөнгөгүй гэж элийрэхээ боль.

Иргэн
1 цагийн өмнө
116.206.83.106

Нэг л луйварчин мэлгэр гичий байна!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.