СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-24

Б.Энхбаяр: Үйлдвэрчний эвлэлийн газрыг зарсан хүн УИХ-д гишүүн болоод сууж байна

Нийтэлсэн
22 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
22 цагийн өмнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Социализмын үеэрээ үлдчихээд байгаа хэдхэн газрын нэгт Үйлдвэрчний эвлэл орж байна. Үйлдвэрчний эвлэл хөдөлмөрчин ангийн эрхийг хамгаална гэж байгаа. Энэ байгууллагын хөрөнгө, мөнгө нь ямар байдаг вэ? Шилэн дансгүй. Замын цагдаагийн тэнд байсан Үйлдвэрчний эвлэлийн газрыг зарсан хүн УИХ-д гишүүн болоод суусан нь Хөгжлийн банкны сонсголын үеэр гарч ирсэн. Олны үг ортой юм байна гэж би ойлгосон. Үйлдвэрчний эвлэл гэдэг байгууллагыг өөрчлөх цаг болсон" гэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Цагдаагийн албан хаагч Үйлдвэрчний эвлэлийн гишүүн байхыг хязгаарласан нь Үндсэн хуулийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн гэж Цэц үзсэн. Цэцийн эцсийн шийдвэртэй хүндэтгэлтэй хандана.

Үндсэн хуулийн цэц саяхан нэг шийдвэр гаргасан тэр нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулиас өмнөх хууль, тогтоомжууд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэц авч үзнэ ээ гэдэг ийм шийдвэр гаргачихсан.

Үүн дотор 1991 онд байгуулагдсан БНМАУ-ын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тухай хууль өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг ярих ёстой.

Үйлдвэрчний эвлэл хөдөлмөрчин ангийн эрхийг хамгаална гэж байгаа. Энэ байгууллагын хөрөнгө, мөнгө нь ямар байдаг? Замын цагдаагийн тэнд байсан газрыг зарсан гэдэг нь Хөгжлийн банкны сонсголын үеэр гарч ирсэн. Тэр нь Үйлдвэрчний эвлэлийн аж ахуйн дарга нь УИХ-ын гишүүний эхнэртэй хамааралтай компанитай гэдэг нь нотлогдсон. асуудлыг авч үзэх ёстой.

Яагаад гэхээр 1980 АНУ-ын Холбооны мөрдөн товчоо Нью-Йоркийн мафид тусгай ажиллагаа, явуулж таслан зогсоосон. АНУ-ын үйлдвэрчний эвлэлүүдийг Нью-Йоркийн мафийг удирдаж байсан гэдэг нь нотолсон. Өөрөөр хэлбэл, мафиудын гар хөлөөр зориуд ажил хаялт зохион байгуулж, бүх бизнесийн салбарыг үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулж гартаа оруулсан байсан.

Бид үйлдвэрчний эвлэл гэдэг байгууллагын асуудлыг зөвхөн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний хүрээнээс гадна үндэсний аюулгүй байдал, бизнесийн эрх ашиг, хууль ёсны рэкетүүд, зохион байгуулалттай бүлэглэл болгохгүй байх талаас нь харж, олон улсын сургамжийг үндэслэн өөрчлөх ёстой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
14 цагийн өмнө
116.206.83.106

Үнэн шүү .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.