СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Л.Энх-Амгалан: Гадаад нөхөртэй монгол бүсгүйчүүд монголын тусгаар тогтнолын асуудалд яагаад санаа зовох болов

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын зургаан гишүүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдын тоо, хувь хэмжээг тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслөө эргүүлэн татаж буй талаараа өчигдөр мэдээлэл хийсэн.

Улмаар өчигдөр төрийн ордны гадна МоАХ-ноос тус хуулийн төслийг эсэргүүцэж жагсаал зохион байгуулсан юм. Уг асуудалтай холбоотойгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

-УИХ-ын нэр бүхий зургаан гишүүний өргөн барьсан хууль, Засгийн газраас өргөн барьсан хуультай холбоотой жагсаал болсон. Жагсаал зохион байгуулсан төлөөллүүдтэй өнөөдөр уулзах санал тавьсан ч нэг ч хүн ирсэнгүй. Гэхдээ тэр хүмүүс МоАХ-ын байран дээрээ байгаа байх.

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Мөнхбаясгалан нар МоАХ-нд харьяалагддаг.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хуультай холбоотой маргаан үл ойлголцлууд нийгэмд үүслээ. Ихэнхдээ санаатай мушгин гуйвуулах, өргөх бариагүй хуулийн заалтыг өргөн барьсан мэт болгох хариуцлагагүй үйлдлүүд гарлаа.

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдын тоог тогтоохгүй байх, гадаад ажилчдын ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийг өргөн барьсан. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиас тусдаа бие даасан хууль өргөн барьсан. Энэ хуулийг Засгийн газар дэмжээгүй учир татагдсан. .

Энэ хуулийг дагаад хоёр хууль өргөн барьсан нь ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хууль. Зөрчлийн тухай хуульд өргөн барьсан хуулийг УИХ-аар хэлэлцээд аваад явахаар дэмжсэн. Өнөөдөр бид гадаадаас хууль бусаар ажилтан авчирч байгаа ААН-д хариуцлага тооцож чадахгүй байна. Мөн хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаагаа зөрчиж байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой хууль байсан ч татагдсан.

Засгийн газар хууль өргөн барихад Засгийн газрын бүх гишүүд санал өгдөг. Хамтарсан Засгийн газарт орсон бүх гишүүн энэ хуулийг дэмжсэн. Гэтэл өчигдөр АН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан хуулийн таван заалтын тайлбарыг сонсохгүй, иргэдэд буруу ташаа мэдээлэл өгөх үйлдэл дүгнэлт гаргасанд харамсаж байна.

. Үүнийг МоАХ, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “П.Сайнзоригийн хуулиас илүү хортой хууль өргөн барих гэж байна” гэж мушгин гуйвуулсан.

УИХ, Засгийн газрын гишүүн, Аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Ц.Оюунгэрэл "гадныхныг их оруулж ирье" гэж сайд байхдаа хэлдэг байсан. Андуураагүй бол гадаад нөхөртэй. Гадаад нөхрөө Монгол Улсын иргэн болгоогүй бол энэ хүн жил бүр визний асуудал хөндөж байгаа. Визний асуудал ярихад том хүнд суртал байгааг арилгах хуулийн төсөл ярьж байхад Ц.Оюунгэрэл яагаад эсэргүүцээд байгаа юм.

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн гадаад ажилчдын хууль татагдсан ч Л.Энх-Амгалангийн хууль “Илүү хортой хууль үлдлээ. Ард түмнээ мужигдах гээд байна” гэсэн мэдээллийг Л.Мөнхбаясгалан, Ц.Оюунгэрэл, Цэнхэр үст Э.Цэрэн нар хийлээ.

Сүүлийн үед гадаад нөхөртэй монгол бүсгүйчүүд Монголын тусгаар тогтнолын асуудалд яагаад санаа зовох болов. Хэн нь хэрсүү байхаа харъя гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
21 цагийн өмнө
116.206.83.106

Гадаад нөхөртэй хүмүүс гадаадын иргэн оруулж ирэх дургүй бол нөхрөө буцааж явуулах уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.