СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-23

🔴П.Сайнзориг: Хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх тухай хуулийн төслөө эргүүлэн татаж байна

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
5 цагийн өмнө

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын таван гишүүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдын тоо, хувь хэмжээг тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслөө эргүүлэн татаж буй талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Ажиллах хүчний дутагдлыг нөхөх асуудал дээр бодлогын дэмжлэгүүд хэрэгтэй байна хэмээн ААН байгууллагууд ярьж байна. Мөн ажлын байрны төлбөр өндөр байгааг дурдаж байгаа. Уг асуудлыг шийдвэрлэхийн төлөө тус хуулийг өргөн барьсан. Гэвч олон нийтэд мэдээллээ дутуу дулимаг өгснөөс болоод шүүмж их байгаа учир энэ удаад хуулийн төслөө эргүүлэн татаж байна.

Хувийн хэвшлийг дэмжих, үүсээд буй татварын дарамтыг багасгах, ажиллах хүчний хомстолд ороод байгаа энэ байдлыг шийдвэрлэхийн төлөө зарчмын байр суурин дээрээ хэвээрээ байгаа гэдгээ илэрхийлж байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Чиний хийх ажил биш цалингаа нэм бүх гадаадад бгаа монголчууд эргэж ирнэ судлах юм байхгүй

зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Монголчуудын хөлөлмөрийг үнэн зөвөөр үнэлж, цалин , ажлын нь хөлсийг цаг тухайд нь өгдөггүй компани аж ахуйн нэгжүүдэд зохих ёсны хуулийн хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл өргөн барь!! Тэгвэл гадаадад ажиллаж байгаа Монголын чадварлаг, мэргэжлийн ажиллагсад залуучууд эх орондоо хөдөлмөрлөж, эх орноо хөгжүүлэхэд чин сэтгэлээр өөрийн хувь нэмрийг оруулах болно!

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

Арчаагүй тэнэг малнууд идэж идэж ууж шамшигдуулсан хулгайчуудыг яаралтай хөрөнгийг нь хурааж гадагшаа гарсан сайхан залуусаа оруулж ир цалин мөнгийг нь нэм манайхан нэг хөдөлбөл чадахгүй зүйл байхгүй шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.