СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-24

ОХУ-ын зээлийн санхүүжилтээр Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх асуудлыг хэлэлцэж эхэллээ

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
15 цагийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол дахь айлчлалынхаа үеэр III Дулааны цахилгаан станцыг өргөтгөх зураг төслийг боловсруулах Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор өнөөдөр “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүд болон улс төрийн хүрээнд III Дулааны цахилгаан станцыг өргөтгөх зураг төслийг боловсруулах ажилд 1 тэрбум 486 сая евро нь зарцуулахыг ихээхэн эсэргүүцэж буй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
15 цагийн өмнө
116.206.83.106

Дунд нь эсэргүүцдэг юм. Бариулхач

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.