™ watch di|
Эрүүл мэнд | 2024-12-24

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгджээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Иймд эцэг эхчүүд халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулав.

0-5 насны хүүхдүүд уг халдвараар өвдсөн тохиолдолд маш хурдан хүндэрдэг тул цаг алдалгүй эмнэлэгт хандахыг зөвлөж байна.

Менингококкийн халдвар авсан үед,

  • Гэнэт өндөр халуурах
  • Бөөлжих
  • Ядарч сульдах
  • Цочромтгой болох
  • Цусархаг тууралт гарах
  • Толгой үе мөчөөр өвдөх
  • Хоолонд дургүй болох шинж тэмдэг илэрнэ.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.