Дорнод аймагт гэрээсээ гараад сураггүй болсон 33 настай эрэгтэй Х-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багт тус сумын харьяат иргэн Х нь өчигдөр орой 17:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ. Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах хүсэлтийг цагдаагийн байгууллагаас орой 20:45 цагт ирүүлжээ.
Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын 53 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг 21:20 цагаас эхлүүлж 23:45 цаг хүртэл зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Иймд өнөөдөр өглөө 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.