Дэлхийн хамгийн том мөсөн парк болох 26 дахь удаагийн Харбины "Цас мөсний ертөнц" бямба гарагт албан ёсоор нээгдлээ.
Нэг сая хавтгай дөрвөлжин метр талбайг хамрасан энэхүү парк 26 жилийн түүхэндээ хамгийн том талбайг эзэлсэн бүтээн байгуулалт болсон аж.
Харбин хотын "Цас мөсний ертөнц"-ийн бүтээн байгуулалтад 1000 шахам машин техник, 10,000 гаруй хүн оролцож, эргэн тойрон дахь аялал жуулчлалын газруудын тохижуулалтад Сонхуа голын мөсийг ашиглажээ.
Хятадын өвлийн аялал зугаалгын төв болсон тус хотод 4000 шоо метр цас мөсөөр 20 метр өндөр цасан хүн урласан нь жуулчдын анхаарлыг ихэд татаж буй бөгөөд уг цасан хүнийг өдөр тутам 30 гаруй хүн арчилж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.