"Харийн дарангуйлал орж ирэх гээд байна гэх айдаст автуулж байгаад маш олон төслийг гацаадаг. Ингэж хэлж байсан хүмүүс өнөөдөр УИХ-ын гишүүн болоод Төрийн ордонд байна. Монгол Улс хөгжих ёстой, том төслүүд маань урагшлах ёстой. Бид попролоор улсаа удирдуулаад байж болохгүй" гэж УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хэлэв.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Ажиллах хүчний хуультай холбоотой олон талын асуудал байгаа нь үнэн. Гэхдээ "Айсан хүнд аргал хөдөлнө" гэгчээр асуудлыг бодит байдлаас нь холдуулаад “Хятад цустай, хятадын дарангуйлал ирэх гэж байна” гэх мэтээр олон нийтийг турхирч байна гэдэг нь байж боломгүй үйлдэл юм. Цахилгаан станц барих юм бол Монголд China town бий болно гэж дайрсаар байгаад энэ төслүүдээ гацааж байсан. Маш олон төслүүдийг харийн дарангуйлал орж ирэх гээд байна гэх айдаст автуулж байгаад гацаадаг жишиг байсаар байна. Ингэж гацаасан хүмүүс өнөөдөр УИХ-ын гишүүн болоод Төрийн ордонд байсаар байна.
Монгол Улс хөгжих гэсэн оролдлого бүрийг ингэж гацаадаг байдлыг өнөөдөр бид нар харж байна. Намайг хүүхэд байхад л ийм байсан. Өнөөдөр ч өөрчлөгдсөнгүй.
Бид попролоор улсаа удирдуулаад байж болохгүй. Монгол Улс хөгжих ёстой, том төслүүд маань урагшлах ёстой. Монголд бодит нөхцөл байдлыг хэлэхээс, дуугарахаас айхаа байсан эрүүл ухаантай хүмүүс олон байдаг. Бид бүхэн реформуудаа зоригтойгоор хөдөлгөөд явна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Асуудал байна!!! Зориудын???
Huchdag baynii ohin be. Gachin company.ii bayn zahirliin l nar uzeegui nandin ohin shte naad lalarhan chn.
Зөв